Програмчлалыг хэрхэн сурах вэ? Миний хувьд хэрхэн бичдэг юу хийдгийг уншаад дараа нь бодлого бодож эхэлсэн. Тийм болхоор эхний ээлжинд C, C++ програмчлалын хэлний энгийн үйлдлүүд түүний тухай бичих гэж байна.
Сая хэлсэнчлэн бодлого бодох нь маш хэрэгтэй ба анх эхэлж байгаа бол энэ сайтаас эхлээд бодоод явбал зүгээр. Англиар бодлого ойлгоход асуудалгүй гэвэл codechef, codeforces- сайтаас бодоод яваарай. Доорх кодыг хэрхэн ажлуулах боломжтой вэ гэвэл ideone гээд online tool байгаа ба үүнийг ашиглаж болно.
Програмчлалын хэл?
програмчлалын хэл гэж юу вэ? Заа эхлээд хэл гэж юу вэ? Хмммм. Миний тайлбараар бол хоорондоо ойлголцоход ашигладаг хэрэгсэл юмуудаа. Програмчлалын хэл гэхээр тэгвэл хэнтэй ойлголцох гэж байгаа юм болдоо. Тэр нь computer байхнээ. Тэгвэл computer-д бид юу ойлгуулах вэ гэвэл тэр таны л шийдвэрдээ.
Заа тэгвэл жишээ харилцан яриаг харцгаая.
- A: Hey, 10+5 нэмвэл хэд вэ?
- B: 15 шдээ юу асуугаад байгаам бэ?
- A: Тэгвэл 2123123+12313399341 хэдийн?
- B: ?, тооны машин ашиглалдаа
Мэдээж хэдүүлээ тооны машин ашиглахгүй ээ. Өөрсдийн бичсэн программыг ашиглахнээ үүний дараагаас. Заа тэгвэл 2 тоо өгөхөд тэдгээрийн нийлбэрийг олдог программ бичихгээд үзэцгээе. Юунаас эхлэх вэ? Шууд computer бидний бодлыг уншаад хийхгүй нь одоогоор тодорхой. Тэгхээр бид түүнд бид санаагаа нарийн тодорхой ойлгуулах хэрэгтэй ба үүний тулд Programming language буюу програмчлалын хэл ашиглан ойлгуулах нээ.
Унших, хэвлэх
C++ хэлдээрээ хэрхэн бичих вэ? төсөөллөөр бол 3-л үйлдэл хийхэд хангалттай
- 2 тоогоо унших хэрэгтэй
- Үүний дараа нийлбэрийг олох.
- Тэрхүү нийлбэрээ хэвлэх
Гэхдээ бодит байдал дээр ингэж болох хэлнүүд байгаа ч C++ хэлний маань хувьд арай л өөрөөр хийгддэг байхнээ.
C++ хэлдээр бичигдсэн программ нь ажиллаж эхлэхдээ main() гэсэн хэсгээс эхэлдэг ба энэ нь
int main() {
}
гэсэн бүтэцтэй байна. {}
байгаа зүйлс дээрээсээ доош ажиллаж эхлэхнээ.
Гэхдээ бид 2 тоог унших хэрэгтэй бас хариугаа хэвлэх хэрэгтэй ба тэрхүү үйлдлийг хийж чаддаг санг бид дуудаж авчрах шаардлагатай болохнээ. C++ хэлэнд олон төрлийн үйлдлийг хийж чаддаг бид өөрсдөө бичих шаардлагагүй маш олон сангууд байдаг.
Унших хэвлэх үйлдэл нь iostream
гэсэн санд байдаг ба үүнийг бид кодныхоо хамгийн эхэнд дууддаг ба доор харуулав
#include <iostream>
Заа бид ямар ч гэсэн унших, хэвлэх үйлдлийг хийж чаддаг санг оруулж ирсэн тэгээд код маань хаанаас эхэлж ажилладыг мэдлээ.
Одоо дараагийн асуудал нь? 2 тоо унших хэрэгтэй? Шууд болохгүй ээ. Яараад яахав. Яагаад шууд болохгүй вэ? Бид танихгүй хүнтэй уулзаад шууд нэрийг нь мэдэхгүй шүүдээ. Тэрэнтэй адилхан бидний программ 2 тоо байгаа гэдгийг мэдэхгүй тйимээс бид ойлгуулах хэрэгтэй ба тэрхүү 2 тоогоо a, b гэж нэрлээд программдаа бид таниулж өгнө. Гэхдээ таниулахдаа бас шууд биш ба өгөгдлийн төрлийг нь хэлж өгдөг. Бид 2 бүхэл тооны л нийлбэр олох гэж байгаа гэж бодвол тэрхүү a, b маань бүхэл байх тул C хэлэндээ бид a, b нь бүхэл гэдгийг ойлгуулахдаа
int a, b;
гэсэн байдлаар бичнэ. ;
бичиж байгаа нь тухайн хэсэг дуусж буйг илтгэнэ. Энэхүү a, b-г хувьсагч гэж нэрлэдэг.
Заа одоо 2 тоогоо унших хэрэгтэй үүнийг хийж чаддаг зүйл нь cin
гэсэн функц байдаг ба үүнийг ашиглахдаа
cin >> a;
cin >> b;
гэсэн хэлбэртэй бичигдэх ба эхний тоог a хувьсагчруу, дараагийн тоог b хувьсагчруу оруул гэдэг санааг илэрхийж байна.
Бид 2 тоогоо уншчихлаа. Тэгвэл одоо нийлбэрийг нь олоход болох ба түүний нийлбэрийг с гэсэн хувьсагчид хадгалцгаая үүнийг
int c = a+b;
гэсэн хэлбэрээр бичиж ба a+b тоо нь бидний хариу ба тэрхүү тооны утгыг c гэсэн хувьсагчид хадгалж байна. Мэдээж бүхэл тоондээр бүхэл тоог нэмээд бүхэл тоо байх тул c-н төрөл нь int буюу бүхэл тоо байхнээ.
Одоо хариугаа хэвлэхдээ cout
гэсэн зүйлийг ашиглах ба
cout << c << endl;
гэсэн хэлбэртэй ба c хувьсагчийн утгыг дэлгэцэнд хэвлнэ гэдэг санааг илэрхийлнэ. Эдгээрийг нийлүүлбэл
// "//" энэ 2 ташуу зураас бол коммент ба кодыг ажлуулахад ямар ч хамааагүй болно
// ер нь бол тайлбар хийх зорилготой.
#include <iostream> // ер нь сан ч гэхиймүү cin, cout тэгээд өөр функцуудыг
// ашиглахыг хүсвэл заавал бичих ёстой. Ер нь бол заавал бичнэ
using namespace std; // namespace буюу үүнийг дараа тайлбарланаа
int main() { // гол функц буюу бидний бодолт явагдах хэсэг
int a = 0, b = 0;
cin >> a;
cin >> b;
// Оролтонд өгөх эхний бүхэл тоог a гэсэн int төрлийн хувьсагчид оноож байна.
// өөрөөр хэлбэл a гэдэг хувьсагчийн одоогийн агуулж буй утга гэдэг бол
// оролтонд өгсөн тоо юм.
// үүнтэй адил дараагийн тоог b гэсэн хувьсагчид оноож байна.
// Одоо бид тоогоо уншсан тул эдгээрийн нийлбэрийг олох хэрэгтэй.
int c = a+b;
cout << c << endl; // Энэд c гэсэн тоо буюу бидний хариуг хэвлэж байна.
return 0;
}
Float: бутархай тоо
Дээрх жишээндээр зөвхөн бүхэл тоотой л ажиллаж байна. C++ хэлний тухайд бол олон төрлийн өгөгдөлтэй ажиллаж болдог ба үүний нэг жишээ нь бутархай тоо билээ. Бутархай тоог double
гэж нэрлэдэг.
(float
гэж бас байгаа ба тухайн тоо нь хэдэн битийг хадгалж чадахаасаа хамаардаг ба үүнийг дараа дэлгэрэнгүй ярилця)
// Энэ удаад бодит тооны тухай үзэх болно.
#include <iostream>
#include <math.h> // математикийн функц агуулдаг сан. Жишээ нь sin, cos, tan, sqrt гэх
// мэт функ ашиглахыг хүсвэл заавал бичнэ.
using namespace std;
int main() {
// бид бүхэл тоог int гэж зарлаж байсан ба энэ төрлийн хувьсагч дээр
// зөвхөн бүхлээр л үйлдлүүд хийгдэнэ. Жишээ нь 6/5 = 1
// Гэвч бид 6/5 = 1.2 буюу бодит тоогоор мэдэхийг хүсвэл яах вэ?
// Энэ тохиолдолд double буюу бодит тоон төрлийг авж үзнэ.
// Бодлого. 2 бодит тоо өгөгдөх ба тэр 2 тооны ногдвор үржвэр мөн тус тусын
// язгуурыг 7 оронгийн нарывчлалтай ол.
double a, b, x, y, x1, y1; // бутархай тоон утга авж чадах a, b, x, y, x1, y1 гэсэн хувьсагч.
// эхлээд 2 бодит тоогоо уншина.
cin >> a >> b;
x = a/b;
y = a*b;
x1 = sqrt(a); // sqrt( тоо ) өгхөд энэ тооны язгуурыг буцаадаг буюу олдог функц.
// энэ функцыг ашиглахын тулд заавал math.h санг дуудна.
y1 = sqrt(b);
cout << x << " " << y << " " << x1 << " " << y1 << endl;
return 0;
}
Нөхцөл шалгах үйлдэл буюу if
Одоогийн байдлаар бид тоог нэмж хасж, түүний язгуурыг олж чадаж байна. Тэгвэл ямар нэгэн нөхцлөөс шалтгаалаад өөрөөр ажилладаг зүйл хийя гэвэл яаж хийх вэ? Жишээ нь өгөгдсөн тоо нь 10-с бага тоо бол “EASY”, сондгой тоо бол “HARD” гэж хэвлэдэг программ бичье. Бид тоогоо уншина. Аа дараа нь харин? Үүнийг хийхийн тулд манай код салаалж байгаа ба хэрвээ 10-с бага бол “EASY” үгүй бол “HARD” ба
if(a < 10) {
printf("EASY");
} else {
printf("HARD");
}
гэх ба
if(нөхцөл) {
// үнэн бол
} else {
// худлаа бол
}
гэсэн хэлбэртэй бичигддэг ба бүтэн код нь
// Энэ удаад нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн нөхцлийг үзэх болно
#include <iostream>
using namespace std;
int main() {
int a;
cin >> a;
if( a < 10 ) {
cout << "EASY\n";
} else {
cout << "HARD\n";
}
return 0;
}
Тэмдэгтийн тухай мөн ASCII код.
ASCII код гэж юу вэ? энэ нь компьютерийн тэмдэгтийг таньдаг дугаар буюу код юм. Өөрөөр хэлбэл комьютер нь A үсгийг тоогоор хадгалдаг. Цаанаа A-г 65 гэх кодоор таньдаг ба хэрвээ ASCII код нь 65 бол A харин 97 гэвэл a гэх жишээтэй. Иймд тэмдэгт бүр нь өөр өөрийн таних тоотой л гэсэн үг. Нийт 256 тэмдэгт байгаа ба 0-ээс эхлээд 255 хүртэл кодудтай.
Жишээ байдлаар нэг үсэг өгөгдөхөд түүнийг том бол “Togmod” жижиг бол “Jigmed” гэж хэвлэдэг программ бичицгээе
// Энэ удаад тэмдэгтийн тухай мөн ASCII кодны тухай үзэх үзэх болно.
#include <iostream>
#include <string.h> // тэмдэгт мөртэй холбоотой функцийг ашиглахын тул заавал зарлах ёстой.
using namespace std;
int main() {
// Бодлого өгөгдсөн тэмдэгтийг том эсвэл жижиг үсэг болохыг тогтоо. Хэрвээ том бол
// Togmod эсрэг тохиолдолд Jigmed гэж хэвлэ.
char s; // s хувьсагч нь 1 тэмдэгт агуулж чадах хувьсагч
cin >> s;
if( s >= 65 && s <= 90 ) {
// хэрвээ s гэсэн тэмдэгтэд харгалзах тоо буюу ASCII код нь 65-аас 90-ын хооронд
// байвал энэ нь том үсэг болох юм.
cout << "Togmod\n";
} else {
// эсрэг тохиолдолд жижиг болно.
cout << "Jigmed\n";
}
// хэрвээ бид ASCII кодыг нь сайн санахгүй байгаа бол
//if( s >= 'A' && s <= 'Z' ) {}
// ингэж бичиж болох юм. Энэ нь илүү амар.
return 0;
}
FOR давталт
Ямар ч асуудалгүй программ бичээд явж байтал нэг хүн биднээс N тоо өгөгдөхөд тэр хүртэлх бүх тоог хэвлэдэг программ биччих гэлээ? Мэдээж чадна шүүдээ. N тоогоо уншлаа дараа нь хэрвээ 1-с их буюу тэнцүү бол бид 1-г хэвлэнэ, 2-с их буюу тэнцүү бол 2-г хэвлэнэ. 3-с их буюу тэнцүү бол 3-г хэвлэнэ.
int n;
cin >> n;
if(n >= 1) {
cout << "1";
}
if(n >= 2) {
cout << "2";
}
if(n >= 3) {
cout << "3";
}
...
Гэх мэт сайхан код бичээд байхад асуудал аяндаа л шийдэгдэнэдээ. Гэхдээ бид хэд хүртэл бичих вэ? 247 тэрбум хүртэл биччих гэвэл бичих үү?
Бас арай л хол байнаа. Тэгвэл бидний анзаарж байгаагаар нэг зүйл маань олон л давтагдаад байнашүүдээ.
Иймэрхүү зүйлийг хялбар шийдэхгүй бол ингээд байж болохгүй шүүдээ. Тэгхээр үүийг шийдэж бидний цагийг аврахаар FOR
буюу давталт гэдэг зүйл
С хэлд маань байдаг байхнээ.
for давталтыг ашиглахдаа
- Ямар утгаас анх эхлэх вэ
- Ямар нөхцлийг биелүүлээд байвал давтах ёстой вэ?
- Ямар утгаар өөрчлөгдөх вэ? гэсэн 3 хэсэгтэй ба 2-р хэсгийг биелүүлж байвал давталтан доторх код маань ажиллаад л байхнээ. Их аюултай шүү 2-р хэсгийг анхаарахгүй бол зогсохгүй л гүйгээд байвал дэмийшдээ.
for( хувьсагчийн анхын утга; хувьсагчийн биелүүлэх нөхцөл; хувьсагчийн өөрчлөгдөх хэсэг ) {
хэрвээ хувьсагчийн биелүүлэх нөхцөл үнэн байвал энэ {} хаалтан доторх үйлдлүүд хийгдэнэ.
энэ хаалтан доторх үйлдлүүд хийж дууссаны дараа хувьсагч нь өөрчлөгдөнө.
}
Гэсэн хэлбэртэй ба анхны асуудлаа шийдэх кодыг нь доор бичив
// Энэ удаад for давталтын тухай оруулна.
#include <iostream>
using namespace std;
int main() {
// Давталт нь гэдэг нь маш чухал зүйлийн нэг юм. (Энэ нээх чухал өгүүлбэр биш).
// Бодлого. нэг бүхэл тоо өгөхөд 1-ээс тэр тоо хүртэл бүх тоог нэг мөрөнд хэвлэнэ
int n, i;
cin >> n; // 1 бүхэл тоогоо уншиж байна.
for(i = 1; i <= n; i = i+1 ) {
// энэ бодлогын хувьд 1ээс эхлэх ёстой тул хувьсагчийн эхлэх утга буюу
// i = 1 болж байгаа юм. Өөрөөр хэлбэл i-ын анхны утга нь 1 юм.
// харин биелүүлэх нөхцлийн хувьд бол 1-ээс N хүртэл хэвлэх ёстой тул i гэсэн
// хувьсагч нь N-ээс бага буюу тэнцүү байвал энэ тоо 1-N хооронд оршиж чадна.
// Иймээс i <= N бага буюу тэнцүү байх шаардлагатай.
// өөрчлөгдөх нь бол бид 1, 2, 3,...N хүртэл хэвлэх тул энэ нь 1ээр өсж байгаа юм.
// Иймээс i = i + 1; буюу i-д i+1 гэсэн утгыг оноож байна.
// Жишээ нь i = 7 байсан гэвэл (i = i + 1) -> (i = 7+1) -> (i = 8);
cout << i << " ";// энэд хэвлэх ёстой.
}
return 0;
}
WHILE давталт
Дараагийн 1 давталтын төрөл нь while ба үүнийг тооны цифрүүдийн нийлбэрийг олох программ бичихдээр тайлбар хийлээ.
Cанаа бол өгөгдсөн тооны хамгийн сүүлийн цифрийг олоод нэг хувьсагчид утгыг нэмнэ. Дараа нь энэ цифрийн урд талын цифрийг нэмнэ. Дараа нь тэрний урд талын гэх мэт гэхдээ энийг яаж нэмэх вэ? гэвэл бид хамгийн ард талын цифрийг олж чадна. Энэ нь тэр тоог 10д хуваасан үлдэгдэл юм. Харин тэрний урд талын цифрийг яаж олох вэ? гэвэл тэр тоог 10д хуваагаад гарсан хариуг 10д хуваасан үлдэгдэл юм. Гэх мэтчилэн энэ тоо 0-ээс их бол энэ үйлдлүүдийг үргэлжлүүлээд л хийгээд байх болно. Үүнийг while давталт ашиглана.
Жишээ нь : 142 гэсэн тооны хувьд бодоцгооё.
- Хамгийн арын цифр 2 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 14 болно. Хариу нь 2 болно.
- Хамгийн арын цифр 4 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 1 болно. Хариу нь 6 болно.
- Хамгийн арын цифр 1 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. одоо энэ тоо 0 болно. Хариу нь 7 болно.
- Энэ тоо 0тэй тэнцүү тул цааш бодох шаардлагагүй юм ингээд давталт зогсоно. Тэгээд хариуг хэвлэнэ.
while( нөхцөл ) {// хэрвээ while-ын хаалтан доторхи нөхцөл үнэн бол
// энэдэх үйлдлүүд хийгдэнэ.
}
// Энэ удаад while давталтын тухай орууллаа.
#include <iostream>
using namespace std;
int main() {
// Энэ нь мөн байнга ашиглагдах зүйлсийн нэг мөн.
// Бодлого. Нэг бүхэл тоо өгхөд 1-ээс тэр тоо хүртэл 1 мөрөнд хэвлээд
// дараагийн мөрөнд тэр тооны цифрүүдийн нийлбэрийг ол.
int n, i, s; // хувьсагчдаа зарлаж байна.
cin >> n; // Оролтонд өгөх нэг тоогоо уншиж байна.
s = 0; // цифрүүдийн нийлбэрийг олно. Тэр утгыг s-д хадгалы.
// s = 0 гэж өгөхгүй бол бид s хэд гэдгийг хэлж мэдэхгүй.
while( n > 0 ) {
// Хэрвээ n тоо тэгээс их бол энэ давталт үргэлжлээд л байна.
s = s + (n%10);
// s нь одоогийн n тооны 10д хуваасан үлдэгдэл буюу сүүлийн цифрээр нэмэгдэнэ.
n /= 10; // n = n/10 гэсэнтэй адил
// n тооны сүүлийн цифрийг бид нэмсэн тул энэ тооныхоо сүүлийн цифрийг хасах ёстой.
// тэгхийн тулд энэ тоог 10-д хуваахад хангалттай юм.
}
cout << s << endl; // хариу болох s-ыг хэвлэнэ.
return 0;
}
Function тухай
Функцийг бид байнга ашигласаар иржээ. Жишээ нь тооны язгуурыг олох гэх мэт. Эдгээр функцууд нь өөрийн гэсэн сандээр байрладаг ба бид хүссэн үедээ ашиглаж болдог. Энэ удаад бид өөрсдөө хэрхэн функц зохиох талаар үзэх болно. Өөрсдөө функц бичих нь ямар ашигтай вэ? гэвэл кодыг илүү цэгцтэй мөн нэг бодсон зүйлийг олон дахин бичих шаардлагагүй болгодог. Бид өөрдсөө функцаа бичиж байгаа тул буцаах утга мөн авах утга мөн нэр гэх мэт зүйлсийг өөрөө зохион бичиж өгнө. Доорхи код энэ хаягдээр байгаа. Буцаах утгуудын хувьд int, long long, double, string, char эсвэл vector, массив ч байж болно. Харин тодорхой утга буцаах шаардлагагүй гэвэл void гэнэ.
// функц
#include <iostream>
using namespace std;
void plp( int a, int b ) { // a -> b хүртэл хэвлэх функц
/* бид a тооноос b тоо хүртэл хэвлэх тул энэ функц
тодорхой утга буцаах шаардлагагүй тул void гэж байгаа.
харин энэ функцийн авах утгууд гэвэл зүүн болон баруун
завсрын илтгэх 2 тоо юм. энэ 2 утга int тул int a, int b
гэж бичиж байгаа. Функцад байрлах утга бүрийн төрлийг
тус тусад нь заавал бичиж өгөх ёстой.
*/
int i;
for( i = a; i <= b; i++) {
cout << i << " ";
}
cout << endl;
return;
}
int jkl( int x, int y ) { // 2 тооны багынх нь утгыг буцаадаг функц
/*
x, y гэсэн 2 тооны багыг нь олоод түүний утгыг буцаах хэрэгтэй
тул энэ функцийн буцаах утгын төрөл нь int юм. Тиймээс int jkl()
гэнэ.
*/
if( x > y ) return y;
return x;
}
int main() {
/*
Функцийг бид байнга ашигладаг. Векторт элемэнт нэмэх
эсвэл тооны язгуурыг олох гэх мэт. Эдгээр функцууд нь
өөрийн гэсэн сандээр байрладаг ба бид хүссэн үедээ
ашиглаж болдог. Энэ удаад бид өөрсдөө хэрхэн функц зохиох
талаар үзэх болно. Өөрсдөө функц бичих нь ямар ашигтай вэ?
гэвэл кодыг илүү цэгцтэй мөн нэг бодсон зүйлийг олон дахин
бичих шаардлагагүй юм. Бид өөрдсөө функцаа бичиж байгаа тул
буцаах утга мөн авах утга мөн нэр гэх мэт зүйлсийг өөрөө
зохион бичиж өгнө.
*/
int a, b;
cin >> a >> b;
plp( a, b );
cout << jkl( a, b ) << endl;
return 0;
}
Struct-н тухай
Struct гэж юу вэ? Хэсэг зүйлсийг нэгтгэж нэг бүлэг болгон ашигладаг бүтэц юм. Struct нь бүлэг үүсгэхдээ бүлгийн гишүүн бүрийн авах төрөл мөн нэрийг нь бичэж өгдгөөрөө давуу талтай. Жинээ нь бид Person гэсэн бүтэц үүсгэсэн гэж бодъё. Тэгвэл энэ бүлэгт name, age, sex байж болох юм. Сониноос тэр цэг таслалыг мартваа. Доорхи код энэ хаягт байгаа.
struct нэр{
гишүүний_төрөл гишүүний_нэр;
гишүүний_төрөл гишүүний_нэр;
....
гишүүний_төрөл гишүүний_нэр;
};
//struct
#include <iostream>
using namespace std;
struct person{
string name; // name нь нэрийн утгыг авах учир тэмдэгт мөр
string sex; // sex нь хүйсийн утгыг авах учир тэмдэгт мөр
int age; // age нь насны утгыг авах болхоор тоо
} shiree, lol; // эдгээр нь глобал хувьсагчид болон зарлагдаж байна.
void pr( person x ) {
// энэ функц нь нэг person төрлийн хувьсагч авах ба түүнийг хэвлэнэ:
cout << "NAME:" << x.name << endl; // нэрийг хэвлэх
cout << "SEX:" << x.sex << endl; // хүисийг хэвлэх
cout << "AGE:" << x.age << endl; // насыг хэвлэх
cout << endl;
return;
}
int main() {
/*Энэ удаад struct-ын талаар бичих болно.
Struct гэж юу вэ? Хэсэг зүйлсийг нэгтгэж нэг бүлэг болгон ашигладаг
бүтэц юм. Жишээ нь бид Person гэсэн бүтэц үүсгэсэн гэж бодъё.
Тэгвэл энэ бүлэгт name, age, sex байж болох юм. Сониноос тэр цэг таслалыг мартваа.
};*/
shiree.age = 12; // shiree гэсэн нэртэй хувьсагчийн age
//гэсэн гишүүнд 12 гэсэн утга оноох
shiree.sex = "Eregtei"; // shiree гэсэн нэртэй хувьсагчийн sex гэсэн
// гишүүнд Eregtei гэсэн утга оноох
shiree.name = "sandal"; // shiree гэсэн нэртэй хувьсагчийн name гэсэн
// гишүүнд sandal гэсэн утга оноох
pr( shiree ); // shiree гэсэн хувьсагчийн утгуудыг хэвлэх.
person a; // person төрлийн a гэсэн хувьсагч зарлаж байна.
a.age = 0;
a.name = "Nergui";
a.sex = "Saarmag";
pr( a );
cin >> a.name >> a.sex >> a.age; // name, sex, age үүдийг унших.
pr(a);
return 0;
}
Дүгнэлт
Ерөнхийдөө C++ хэлдээрх зарим үйлдэл, код нь хэрхэн харагддаг тухай бичлээ. Эдгээр үйлдлүүд энгийн харагдаж байвч үүгээр маш олон зүйлсийг хийх боломжтой ба бодлого бодож өөртөө үлдээж аваарай. Асуух зүйл байвал comment бичээд үлдээгээрэй.